Чиа үр нь Латин Америк тэр дундаа Мексикт ургадаг "Salvia hispanica" гэх ургамлын үр юм. Чиа үрийг бүр Маяа ба Ацтек соёл иргэншлийн үед түгээмэл хэрэглэдэг байжээ. "Чиа" гэдэг нь хүч гэсэн утгатай үг бөгөөд дээрх соёл иргэншлийн үед энэхүү үрийг эрч хүчээ нэмэгдүүлэхийн тулд иддэг байсан гэж зарим нэг эх сурвалжууд үздэг юм.
100% Органик чиа үрээ Номин, Оргил, Сансар, Эфэс дэлгүүрийн салбаруудаас худалдан авах боломжтой бөгөөд та хүргэлтээр авах боломжтой.
Чиа үрийн тухай үнэн🥰🥰🥰
Турахын тулд нэг хэсэг нь өлсөж байхад хоёр дахь хэсэг нь зааланд өдөр шөнөгүй хөлсөө дуслуулж, гурав дахь нь зөвхөн ногоо идэж, ус ууж байдаг. Харин дөрөв дэх хэсэг нь хоол судлаачид ханддаг билээ. Үнэхээр ч турах ийм дөрвөн арга бий. Гэхдээ тав дахь арга байдгийг хүмүүс тэр бүр мэдэхгүй л болов уу. Энэ хэсгийнхэн хэдэн сар, жилийн турш чиа үрийг хэрэглэдэг. Үр дүнд нь бодисын солилцоо сайжирч, илүүдэл жин нь арилдаг аж. Та ч гэсэн үүнийг туршаад үзэхэд юу нь буруу байх билээ.
Анхандаа энэ үрийг тамирчид, фитнесс дасгалжуулагчдын их хэрэглэдэг байжээ. Энэ үрийг коктейль болгон хэрэглэснээр идэвхтэй дасгал сургуулилт хүүхдийн тоглоом мэт санагдахаар их эрч хүчийг өгдөг байна. Гэвч цаг хугацааны явцад тэд чиа үрийг дасгал сургуулилтаа нэмээгүй үед ч илүүдэл жинг бууруулдаг болохыг анзаарчээ. Энэ үед л чиагийн тухай бүгд ярьцгаадаг болсон юм.
Чиа хэрхэн тураадаг вэ?
Төв Америк бол чиагийн уугуул нутаг юм. Энэ бол майячуудын эмчилгээний чанарыг нь гайхан биширдэг нэг наст өвс билээ. Уг ургамлын үр нь эрч хүчийг сэлбэхээс гадна хэд хэдэн өвчнийг эмчилдэг увдистай.
1.Чиагийн үр ходоодонд 12 дахин өсдөг. Ингэснээр түргэн цатгаж, удаан хугацааны турш өлсөхөөс сэргийлдэг. Тогтмол хэрэглэснээр илүүдэл жингээсээ салдаг.2. 2. Үр ходоодон дотор өсөхдөө гель болон хувирдаг. Ингээд салстад сууж, нүүрс-ус шимэгдэхэд саад болдог байна. Үрний хэмжээ бага байсан ч үр дүн нь үргэлж мэдрэгддэгээрээ онцлогтой
3. Цаашид биеэс илүүдэл шингэн, давс, бохирдол, муу холестерин, канцероген гадагшилдаг. Цусны эргэлт сайжирч, бие махбодын бодисын солилцоо сайжирснаар турахад илүү хялбар болно.
4. 4.Чиа нь үрэвслийн эсрэг үр дүнгээрээ алдартай. Энэ үр гуянд хуримтлагдсан целлюлиттэй тэмцэхэд тусалдаг. Бие махбодоо үрэнд агуулагдах витамин, эрдэс бодисоор хангах замаар турна гэдэг хамгийн аюулгүй арга билээ.
5.Энэ бол энергийн эх үүсвэр болсон бүтээгдэхүүн юм. Төв Америкийн орнуудад нэг хоолны халбага чиа үр 24 цагийн турш эрч хүчээр хангадаг ч гэж ярьдаг. Энэ нь хлорогенийн хүчил ихээр агуулдагтай холбоотой.
Багахан хэмжээний үрийг төрөл бүрийн бэлэн хоолондоо хийж болно. Ингэснээр таны өглөө, өдрийн хоолны хэмжээ эрс багасдаг. Харин үрийг унтахын өмнө хэрэглэж болохгүй. Учир нь ходоод дүүрч, унтаж амрахад саад болно.
Зөвийг сонго
Үнэ өртөг ч бас чухал. Үнийг нь үргэлж харьцуулж байгаарай. Заримдаа хүмүүсийн хүсэлт, эрэлтээс шалтгаалаад үнийг нь зохиомлоор өсгөх нь ч бий. Гэхдээ хэт хямд бүтээгдэхүүн бүү худалдан ав.
1 сард 9 кг
Итгэхийн аргагүй тоо байгаа биз. Үнэндээ ийм үр дүнд хүрэх боломж бий. 9 кг гэдэг хамгийн бага үзүүлэлт. Ихэнхдээ тухайн хүний онцлогоос шалтгаална гэдгийг мартаж болохгүй. Ингээд бодисын солилцоо сайжруулж, илүүдэл жин хасдаг ундааг хэрхэн хийх аргыг хүргэе.
Найрлага:
1 хоолны халбага чиа үр1 хоолны халбага шингэн зөгийн бал1 нимбэг0,5 аяга ус (250мл)
Бэлтгэх арга:
Чиа үрээ усанд хийж, 1 цаг дэвтээнэ. Үүний дараа шүүж авна.Үрэн дээрээ 0,5 аяга ус (250мл) зөгийн бал, нэг ширхэг нимбэгний шүүсээ нэмээрэй. Блендэрээр зуурмаг болтол нь хутгана. Өглөө бүр өлөн элгэн дээрээ 2-3 хоолны халбагаар хэрэглэнэ.
Уг бэлдмэлийг хэрэглэснээр бодисын солилцоо хэдхэн хоногийн дараа түргэсч, 1 долоон хоногийн дараагаас жингийн эхний өөрчлөлт гарч ирнэ. 4 долоо хоногийн турш хэрэглэхэд ямар ч зовлонгүйгээр, спортоор хичээллэхгүйгээр 9 кг-ийг хасах боломжтой.
Хэдийгээр та дасгал хөдөлгөөн хийх дургүй байсан ч чиа үр танд үр нөлөөгөө үзүүлэх болно.
Жич: Жирэмсэн хүн хэрэглэж болон гэж үзсэн байдаг ба өтгөн хаталтанд маш сайн шүү.
Маш өндөр уургийн агууламжтай тул бөөр муутай хүн уух хориотой гээд эмч тэгж хэлсэн.
Хөхүүл хүн: Чиа үр+ Малингийны үр 2г нунтаглаж хасарвантай+ устай хольж уувал сүүний гарц сайжирдаг юм.