Цэнхэр эрвээхэйн цэцэг буюу бэр цэцгийн цайны гайхамшиг.
Зүүн өмнөд азийн алдарт цэнхэр эрвээхэйн (Blue Butterfly) цэцэг нь Тайланд улсын үндэсний бахархал төдийгүй эрүүл мэндийн цайны охь юм.
Энэхүү цайг жинхэнэ цай гэхээсээ илүү эмийн ургамлын ханд гэж нэрлэдэг байна. Тай самар буюу эрвээхэйн буурцаг гэж нэрлэдэг. Мөн байгалын цэнхэр будаг ч гэж нэрлэх нь бий учир өөрөөсөө цэнхэр өнгийг гаргадаг.
Цайны ургамал түүгчид өглөө эрт ажилдаа гарч цэцгийг авахдаа заавал булцуутай нь авдаг ажээ.
Тус цайг эмэгтэйчүүдэд хамгийн ихээр тохиолддог өвчний нэг бол “давсагны ханиад” хэмээн нэрлэгддэг циститийн үед эмчилгээний зорилгоор хэргэлэдэг. Мөн компьютер, ТВ, ухаалаг утасны дэлгэцийг удаан хугацаагаар ширтдэг бол бэр цэцгийн цай нь нүдний өнгийг сэргээж, хорыг гадагшлуулдаг.
3-4 ширхэг цэцгийн дэлбээг 300гр буцалсан усанд хийж 3-4 минут хандалж ууснаар хор тайлах, шээс задгайрахаас сэргийлэх, цээжинд муу цус хурах эрсдэлээс сэргийлэх, элэг уушигны өвчилөлөөс хамгаалах, ханиалгыг дарах, нүдний харааг тогтворжуулж өнгө сэргээх, үсийг бэхжүүлж уналтыг багасгах, цус цэвэрлэх болон идээт өрөвсөл, батгашилтийг дотроос нь цэвэрлэдэг байна.
Зөвхөн цай төдийгүй хүнсний будаг оруулагчаар ашигладаг ба торт, коктел, будаа, гоймон зэрэгт цэнхэр өнгө оруулдаг. Мөн бэр цэцгийн хандтай усаар үсээ угаавал өнгө сэргэж үсний ургалтыг дэмждэг.